Wednesday, February 1, 2017

Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ)нь дараах хэсгүүдтэй байна. 
а. Өгүүллийн нэр 
б. Зохиогчийн овог нэр, хаяг 
в. Өгүүллийн хураангуй 
г. Түлхүүр үг 
д. Өгүүллийн оршил 
е. Өгүүллийн үндсэн хэсэг 
ж. Дүгнэлт 
з. Ишлэл татсан ном, зохиолын нэрс 
и. Зохиогчийн тухай 
2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна. 
3. Өгүүллийг зөвхөн Microsoft Office 97/2000/ХР/2003/2007 программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан SUNA Centurion фонт дээр 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй. 
5. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
 6. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ. 
7. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. 
8. Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъѐо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъѐоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ. 
9. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй. 
10. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Өгүүлэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ. 
11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино. 
12. Өгүүллийн эцэст тухайн өгүүллийг бичсэн хүний товч намтрыг 8 мөр, 80 үгэнд багтааж SUNA Centurion фонд дээр 10pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Энд зохиогчийн овог нэр, төгссөн сургууль, удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийг бичнэ.

No comments:

Post a Comment